rosa

2013-02-04

Танин мэдэхүйн булан: Дайны аймшгийг мэдрүүлсэн уран бүтээлч

Танин мэдэхүйн булан: Дайны аймшгийг мэдрүүлсэн уран бүтээлч

Танин мэдэхүйн буландаа бид гадаад дотоодын алдартай зураачдын амьдрал уран бүтээлийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа бид Оросын алдарт зураач Василий Васильевич Верещагины амьдрал уран бүтээлийг танилцуулж байна.

Василий Васильевич Верещагин 1842 онд Череповец хотод төржээ. Василий Васильевич Верещагин цэргийн том дарга болгох гэсэн эцэг эхийнхээ үгнээс зөрж 1860-аад онд 18-тай байхдаа уран сайхны академид элсэн орж зургийн мөр хөөжээ. Энэ нь түүний хувьд зөв зам байлаа.

Учир нь Верещагин Оросын аварга зураачдын нэг болон алдаршсан хүн. Түүний зургууд одоо Оросын нэрд гарсан том музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг билээ. Гэхдээ Верещагин Санкт Петербургийн Тэнгисийн цэргийн дунд сургуулийг бүр бага байхдаа суралцан төгсжээ. Ингээд тэр тэнгисийн цэргийн мэргэжилтэй мөн зураач болсон учир усан онгоц хөлөглөн орон дэлхийгээр хэрэн тэнүүчилж асар том хэмжээний үй олон уран бүтээл туурвижээ.

Верещагин ихээхэн баян чинээлэг сурвалжит гаралтай хүн юм. Новгород мужийн Черепов хотын хошуунд Верещагины төрсөн байшин байдаг. Тэр хоёр давхар гоёмсог дүнзэн байшингийн эргэн тойронд жимс ногооны өргөн талбай үргэлжилж, аж ахуйн тохилог барилга байгууламж алхам бүрд тааралддаг. Энэ аж ахуй үүргэлсэн их нарсан ойн дунд байдаг учир ан амьтад элбэг тааралдана. Үнэг, туулай хашаа хороон дунд нь гүйлдэж айхын аюулгүй амьдарна. Ийм сайхан үзэсгэлэн төгөлдөр байгалийн дунд төрж өссөн болохоор Верещагин багаасаа л тэр бүхнийг харж зурах дуртай байжээ. Нөгөө талаар асар их баян чинээлэг эрхэм дээдэс болон хөдөөгийн үгээгүй хоосон ядуу барлагууд зэрэг хоорондоо өдөр шөнө шиг ялгаатай хүмүүсийн амьдралын дунд Верещагины бага нас өнгөрсөн гэдэг.

Веращагин Петербургийн Тэнгисийн цэргийн сургуулийг төгсөж уран сайхны академид элсэхээр шийдэн хэцүү асуудалтай тулгарчээ.Тэр зураач болох юм бол тэнгисийн цэргээс татгалзсан дүрэмт хувцсаа тайлах хэрэгтэй болжээ. Удаан хугацааны турш бодсоны эцэст тэнгисийн албаа ч орхихгүй, академид ч суралцахаар болжээ. Верещагин дайн байлдааныг зурдаг учраас бусдаас эрс ялгарч байв. Тэр дайн гэдэг ямар аймшигтай вэ гэдгийг ертөнцийн хүн төрөлхтний нүдний өмнө нээн харуулж чадсан юм.

Энэ сэдвээр хамгийн алдартай Ялалт ба хойчийн буян үйлдэл” хэмээх зургийг Верещагин 1877-1879 онд зурсан юм. Энэ зураг Орос Туркийн цус урсгасан их дайнаас сэдэвлэн зуржээ. Байлдаан болсон их тал нутаг зах хязгаар нь үл харагдах, манан дунд замхарчээ. Ялсан талын цэргийн дарга малгайгаа авч хүний өөрийн цэргүүдийн шарилын өмнө хүндэтгэл үзүүлнэ. Тэд бүгд үхсэн учир одоо хүний өөрийн гэсэн ялгаа нь арилжээ. Гэгээн ламтан утлага уугиулж хойчийн буян үйлдэж буйг энэхүү зурагт бодитоор мөн урнаар дүрслэн харуулсан байдаг.

Дайн гэдгийг хүнд жигшүүлсэн түүний бас нэгэн бүтээл нь “Дайны гамшиг” гэх нэгэн зураг бий. Энд дайнд үрэгдсэн хүний гавлын яснуудыг цуглуулж бүхэл бүтэн овоо босгожээ. Энэ нь нэгэн бодлын аймшгийг дайны хэнээтнүүдэд зориулсан хөшөө мэт. Дундад эртний үеийн цул ханан хэрэм алсад харагдаж хүүрийн хар хэрээ түүний дээгүүр гуаглан эргэлдэж буйг дүрсэлжээ.

Тэгвэл “Төмөр хааны хаалга” гэдэг 1872-1873 онд зурсан нэгэн бүтээл ихээхэн өвөрмөц болжээ. Маш их төвөгтэй толгой эргэм нарийн сийлбэртэй том хаалганы өмнө хоёр хаалгач цэрэг өвч бүрэн зэвсэгтэй, дундад зууны цэргийн хувцас өмсөн сүртэй зогсоно. Энэ бүхнийг харж байхад “хаалганы цаана нэгэн их хайр найргүй байлдан дагуулагч хүчирхэг их хаан байна даа” гэсэн бодол эрхгүй төрдөг.

Верещагин Турк, Татар, Азийн тухай маш олон зураг зурсан хүн. Тэр Дундад Ази, Энэтхэг, Туркээр аялах дуртай байлаа. Верещагины удамд Ази зүгийн цус холилдсон гэдэг яриа байдаг. Учир нь түүний эмэг эх шулуун хамар хурц нүдтэй царайлаг хүн байсан гэдэг.

Ямар ч байсан Верещагин Энэтхэгт дамжин Хятадаар аялж хэдэн мянган судалбар хийжээ. Верещагин угийн хөрөнгө ихтэй түүн дээрээ уран бүтээл нь өндөр үнэлэгдэж их хэмжээний орлого олдог байлаа. Тэр Москвад, Петербургт, Парис хотноо том хэмжээний уран зургийн урлантай. Мөн олон газарт тохилог сайхан байшинтай байжээ. Верещагин нүүдэллэн явах уран зургийн нөхөрлөлийн идэвхтэй гишүүн байв. Түүнийг тэр үеийнхэн дотроо хамгийн баян зураач гэж хэлж болно.

Олон дайныг биеэрээ үзэж, усан онгоцоор үе үе алс хол аялан явдаг түүний уран бүтээлийн асар их өв Орос орондоо үлдсэн юм. Эрхэм дээд гаралтай их зураач Верещагин 1904 онд нас баржээ.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 207 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

гоо сайхан

Сүүлийн бичлэгүүд

. Гар утасны хөгжлийн түүх
. шүлэг
. Зурхай
. Hard диск нуух арга
. Галт үнэгийн шинэ хувилбар албан ёсоор гарлаа
. Зураг
. Мартын 8-н үүссэн түүх
. Хоолны давс компьютерийн “хард дискний” багтаамжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ
. Компьютерийн вирус гэж чухам юу билээ
. Та өөртөө масажист
. Ашигтай зөвөлгөө
. Эрүүл хооллолт
. Монгол орны түүх соёл, хөгжил дэвшил
. Компьютерийн техник хангамж ба програм хангамж
. "Давхар ургасан шүдийг авахуулах хэрэггүй"

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Bymba
. Daimond

Тоолуур

Миний блогийн 33216 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 16 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн