rosa

2013-02-04

Гоолингоо зөвлөж байна

Энэ долоо хоногт чи өөртөө хэрэгтэй, ямар зүйлсийг хийж амжуулах ёстой гээч? Гоолингоо нь найзын хувиар зөвлөгөө өгье.

• Чи өдөрт хэр их кофе уудаг вэ? Каффейнаа нөхөхгүй л бол ажлаа хийж чаддаггүй бол, оронд нь гаатай бохь зажлаад үзээрэй. Америкийн Ковентри Их Сургуулийн эрдэмтдийн саяхны судалгаагаар гаатай бохь нь тархины үйл ажиллагааг кофеноос дутахааргүй сэргээж, сэтгэх хурдад ч сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогджээ. Бүр, бохь зажлангаа тоо боддог хүүхдүүд онц сурах магадлал өндөртэй байдаг гэнэ шүү.

• Цагаан сар айсуй. Чамин дээл хийлгээд өмсчихвөл орсон гарсан хүмүүсээр шагшуулаад авна даа, тийм ээ? Тэгвэл өнөөдрөөс ямар загвараар хийлгэхээ товлож ав. Учир нь 2 дугаар сар дөхөөд ирмэгц л нэртэй салонууд нилээдгүй захиалгатай болчихно.

Гоолингоо зөвлөхөд, “Тосон” дэлгүүрт торгоны үнэ 18-25 мянган төгрөг, үйтэн хуар 35 мянган төгрөгний үнэтэй байгаа юм билээ. Харин загварын дээлийг “Торго” салон 280 мянгаас дээш төгрөгөөр урлаж байгаа юм гэсэн. Сар шинийнхээ гоёлыг одооноос бодохгүй бол оройтох нь байна шүү!

• Эрчүүд эмэгтэй хүнийг гараар нь шинждэг. Гэтэл өвлийн улиралд гарны арьс хамгийн амархан хуурайшч сайртдаг. Тиймээс цүнхэндээ үргэлж овор багатай гарын тос хийж яваарай. Мөн дэлгүүр орчихоод ирэх байсан ч бээлийгээ өмсөж бай. Таалагддаг эр чинь таныг гэнэтийн болзоонд урих ч юм билүү? Гэхдээ үл ялиг чийгтэй бээлий өмссөнөөс, өмсөөгүй нь дээр шүү. Учир нь энэ нь таны гарыг улам хуурайшуулна.

• Хэнийг дагаж “жиргэх”-ээ мэдэхгүй л байна уу? Хамгийн түрүүнд МУ-ын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, сайн найз Гоолингоо хоёроо дагаарай. Мөн Валентинаас өмнө “Hairiinfan”-г дагахыг зөвлөж байна. “Тэр” хайр дурлалын талаарх алдартнуудын хэлсэн сонирхолтой үгээр “жиргэдэг” юм билээ.

• Энэ долоо хоногийн Биллбоардын шилдэг “үсрэлт” хэний дуу байв? Дуучин Жейсон Мразын “I won’t give up”. Энэ дуу чартад орж ирсэн эхний долоо хоногтоо л 8-р байранд жагсчээ. Трендээс хоцордоггүй Гоолингоогийн бүсгүйчүүд ч бас энэ дууг iPod-ндоо суулгаад аваарай.

• Номынхоо тавиурыг шинэ бүтээлээр мялаах цаг ирсэн биш гэж үү? Хариулт чинь “тийм” бол, чамд өнгөрсөн сараас худалдаанд гарсан, сэтгэлзүйч Ц.Зэсэнхүүгийн гэр бүл, хайр дурлал, харилцан ойлголцлын тухай “Хайр ба би” номыг санал болгоё. Зүрхнийхээ жигүүрийг дэлгэх “эвээ олохгүй” байгаа шувуухайнуудад тохирсон ном юм шиг санагдсан. Мөн уран зохиолд дуртай бүсгүйчүүддээ 2012 онд хэвлэгдсэн, сэтгүүлч, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Тоорын өнгөт уруул” нэртэй шилдэг өгүүллэгийн түүврийг уншихыг зөвлөе.

• Гадуур халууруулж, толгой өвтгөдөг ханиад “газар аваад” байгаа бололтой. Эрүүл мэндээ боддог бүсгүй минь чи болж өгвөл сайн чанарын адууны махтай хоол, C витаминаар баялаг жимс идээрэй. Мөн “Тамедин”-ы уусмалаар амаа өдөрт нэг удаа зайлж, ханиад үүсгэгч бактериудыг устгаж байхыг зөвлөе. Зардал багатай, хирнээ үр дүнтэй арга шүү!

Энэ долоо хоногийнхоо зөвлөгөөг дагачихаад хариу хэлээрэй. Чи ч бас Гоолингоодоо, найзын зүгээс зөвлөгөө өгч болно шүү!


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 75 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

гоо сайхан

Сүүлийн бичлэгүүд

. Гар утасны хөгжлийн түүх
. шүлэг
. Зурхай
. Hard диск нуух арга
. Галт үнэгийн шинэ хувилбар албан ёсоор гарлаа
. Зураг
. Мартын 8-н үүссэн түүх
. Хоолны давс компьютерийн “хард дискний” багтаамжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ
. Компьютерийн вирус гэж чухам юу билээ
. Та өөртөө масажист
. Ашигтай зөвөлгөө
. Эрүүл хооллолт
. Монгол орны түүх соёл, хөгжил дэвшил
. Компьютерийн техник хангамж ба програм хангамж
. "Давхар ургасан шүдийг авахуулах хэрэггүй"

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Bymba
. Daimond

Тоолуур

Миний блогийн 33422 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 20 » Нийт: 21
Өмнөх | Дараагийн